send link to app

eSelbeg app for iPhone and iPad


4.8 ( 7088 ratings )
Business Shopping
Developer: BGB Peak LLC
Free
Current version: 1.1, last update: 3 years ago
First release : 24 May 2019
App size: 49.65 Mb

eSelbeg бол авто сэлбэг захиалгын Үндэсний Платформ юм. Уг платформыг ашиглан авто засварын газрууд болон сэлбэг борлуулалтын компаниуд авто сэлбэгийн талаар мэдээлэл авах, тухайн сонирхсон авто сэлбэгээ худалдаж авахаар захиалга өгч, найдвартай эх үүсвэрээс баталгаатай сэлбэг авч чаддаг.
Өнөөдөр авто засварын газрууд харилцагч машинаа засуулахаар ирэхэд өөрт байхгүй сэлбэг эвдэрсэн тохиолдолд “та энэ сэлбэгийг олоод ир” гэж буцаахын оронд eSelbeg аппликэйшний тусламжтайгаар шинэ сэлбэгийн үнийн санал авч, харилцагчдаа санал болгох замаар бизнесээ бусдад алдахгүйгээр өөрт авч үлдэж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм.
Авто сэлбэгийн нэг хэцүү тал бол нэг сэлбэг хэд хэдэн машины моделд таардаг явдал. Тэгвэл eSelbeg аппликэйшн танд тухайн сэлбэгийн дугаарыг оруулах төдийд ямар машины моделд уг сэлбэг таарах вэ гэдгийг тодорхойлох тусална. Бид өнөөдөр Toyota, Nissan, Honda, Subaru, Suzuki, Mitsubishi зэрэг машины бүх модел болон арал-г тухай бүрийн Үйлдвэрийн Сэлбэгийн Дугаар (OEM дугаар)-ын зурагтай оруулаад байна. Удахгүй бусад модел, арал-г нэмэхээр ажиллаж байгаа болно.
eSelbeg-г авто засварын газар өөрийн агуулахтай холбосон тохиолдолд та өөрөө эсвэл засварын ажилтан тань агуулах руу орохгүйгээр тухайн сэлбэгийн дугаарыг оруулах замаар агуулахад уг сэлбэг байгаа эсэхийг шууд мэдэх боломжоор хангасан.
eSelbeg аппликэйшнийг ашигласнаар та:
o Авто машины сэлбэгийн үйлдвэрийн дугаар (OEM дугаар)-г мэдэх боломжтой
o Тухайн сэлбэгийг машины модел, арал-р дамжуулан хайж, зургаар баталгаажуулан олж чадна
o Тохирдог, тохирдоггүй сэлбэгийг хайж мэднэ
o Тухайн хайсан сэлбэг таны агуулахад байгааг шууд харах боломжтой
o Сэлбэгийн дугаарыг ашиглан өөрт хэрэгтэй байгаа сэлбэг дээр үнийн санал авна
o Үнийн саналаас сонгож захиалгаа хийнэ
o Төлбөрөө мобайл эсвэл банк-р шилжүүлж, захиалгаа баталгаажуулна

Зөвлөмж:
Манай eSelbeg аппликэйшний бүх функцийг ашиглая гэвэл интернеттэй холбогдсон байх шаардлагатай. Та eSelbeg аппликэйшнийг татаж авсны дараа бүртгүүлж, улмаар нэвтрэх нэр нууц үгээ авах болохыг анхаарна уу. Манай аппликэйшн бол бизнесийн байгууллагад буюу авто засварын газрууд, авто сэлбэг борлуулагч компаниудад зориулсан гэдгийг энд дахин дурдмаар байна.
Бидний зүгээс авто сэлбэгийн захиалгыг, худалдан авалтыг цоо шинэ стандартад хүргэж, сэлбэгийн найдвартай чанартай байх тал дээр анхаарч, үр ашгийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Таны бизнест өндөр амжилт хүсье!
eSelbeg багийн хамт олон